Монголбанкны Хяналтын зөвлөл зөвлөмж хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-16 17:46:07

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болсон байна. 

 Тус хурлаар 2014, 2015  оны Монголбанкны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын байгууллагаас өгсөн дүгнэлт, зөвлөмж, хэрэгжилтийг танилцуулсан байна. 

Санхүүгийн тайлангийн үнэн зөв байдалд тавих хяналт,  Монголбанкны мэдээллийн технологийн удирдлагын хяналт болон системийн аюулгүй ажиллагааг сайжруулах чиглэлд тодорхой ажил хийх, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” болон “Шилэн дансны тухай ” хуулийг агуулгаар нь хэрэгжүүлж олон нийтэд ил тод,  тайлагнахыг зөвлөжээ. Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн чиг үүрэг, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, иргэдийн санал гомдол хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагааг Тамгын газарт хариуцуулан ажиллуулах зэрэг зөвлөмжийг Монголбанкны Ерөнхийлөгчид хүргүүлжээ.

 Б.Заяа 

Холбоотой мэдээ