Дархан хотын байгууллагууд цас цэвэрлэгээнд идэвхтэй оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-16 22:13:36

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 01 албан даалгаврын хүрээнд Дархан хотод сургалт явуулдаг, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан сурагч, багш ажилчид сургуулийнхаа орчны 50 м газрын цас мөсийг цэвэрлэжээ.

Хүйтний улирал эхлэхэд тус аймгийн нутаг дэвсгэрт жил бүр цас их хэмжээгээр ордог учраас тус аймгийн Засаг дарга дээрх албан даалгаврыг гаргасан бол Дархан сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр албан даалгавар гаргасан. Эдгээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хотын Захирагчийн алба аймгийн НААҮГ-тай хамтарч өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 307 аж ахуй нэгжийн 1524 иргэн хуваарьт газраа буюу байгууллагынхаа гаднах орчны газрын цас мөсийг цэвэрлэж хальтиргаа гулгаагүй болгосон гэж хотын Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх сэтгүүлчдэд мэдээллээ.   

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ