МХГ-ын тамирчид гар бөмбөгийн тэмцээнд илүүрхэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСДэлхийн Чанарын өдрийг угтаж Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс чанарыг эрхэмлэгч байгууллагуудынхаа дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Гар бөмбөгийн тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрөөр Спортын ордонд зохион байгууллаа.
Тэмцээнд 15 багийн 100 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байранд Мэргэжлийн хяналтын газрын С.Ням-Осор ахлагчтай баг тамирчид шалгарч шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Хоёрдугаар байранд Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын С.Мэндбаяр ахлагчтай баг тамирчид орсон бол Улаангом сумын ЗДТГ-ын А.Бадамсамбуу ахлагчтай баг тамирчид удаалж, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
“Дэлхийн чанарын өдрийг угтаж зохион байгуулдаг гар бөмбөгийн тэмцээнд оролцох баг тамирчдын тоо жилээс жилд нэмэгдэж, өрсөлдөөн ширүүсч байна” хэмээн аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлстийн дарга Г.Ууганбаяр хэллээ.
Б.Батхүү