“Гудамж” төсөл амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
montsame_user@montsame.mn
2015-09-04 15:56:06

Увс аймагт "Гудамж" төслийн хүрээнд энэ онд 10 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 5.1 км авто зам барих ажлын явц 80 гаруй хувьтай байна.

Тус аймаг 11.15 км хатуу хучилттай авто замын гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламж хийх ёстойгоос өнгөрсөн онд 10.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3.2 км авто замын цогц бүтээн байгуулалтын ажил хийсэн билээ.


Б.Батхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд