Нийслэлчүүд 39 846 мод тарьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-12 17:48:06

 “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд  нийслэлээс 39 846 мод тарьсан  хэмээн албаныхан мэдэгдлээ.

Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд 810 байгууллагын 9 142 хүн нэгдэн мод тарьжээ. Үүнээс 15 508 нь мод, 11 678 нь бут сөөг тарьсан байна. Тус өдөр 1 578 өрхийн 4 547 айл хашаандаа мод тарьж орчноо тохижуулжээ. Мөн бичил цэцэрлэгт хүрээлэнд 15 138, байгууллагын нэрэмжит талбайд 2 122 мод тарьсан байна.

Холбоотой мэдээ