Өвөрхангай аймгаас татсан нүүрс агаарын бохирдол үүсгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-17 20:14:23

Булган аймгийн дулаан, цэвэр бохир усны асуудлыг хариуцдаг "Булган мээж" ХХК-ийн түлж байгаа нүүрс агаарын бохирдлыг маш их үүсгэж байна. Өвөрхангай аймгийн "Баян тээг" ХХК- аас татаж байгаа нүүрс ийнхүү бохирдол үүсгэж байгаа ажээ. 

Энэ өвөл Дархан-Уул аймгийн "Шарын гол" ХХК-иас нүүрсээ авахаар болжээ. Энэ 2 нүүрсээ хольж түлснээр агаарыг бага бохирдуулна гэж дүгнээд хольж түлэхээр зэхээд байна.

Өнгөрсөн өвөл Булган аймгийн Сайхан сумын "Илчит металл" ХХК - аас нүүрсээ авч байсан. Гэвч маш их утаа гардаг, ирж очих зам нь хол гэх мэт асуудлаас болж гэрээгээ цуцалсан.

Өвөрхангай аймгаас 1 тн нүүрсийг 23 мянган төгрөгөөр авдаг байсан бол, Дархан уул аймгийн Шарын голын нүүрсийг 1 тн-ийг нь 46 мянган төгрөгөөр авахаар гэрээ хийгээд байгаа бөгөөд агаар бохирдуулахгүй, бүрэн шаталт бүхий нүүрс ийнхүү үнэтэй байдаг гэсэн тайлбарыг холбогдох албаны мэргэжилтэн өглөө.

Өмнөх жилүүдэд  Булган аймаг 15-18 мянган тн нүүрсээр өвлийг давдаг байсан бөгөөд энэ өвөл 16 мянган тн нүүрс авахаар төлөвлөөд байна.

П.Батням

Холбоотой мэдээ