Энэ онд 301 айлын орон сууц ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом хотыг орон сууцжуулах ажлын хүрээнд энэ жил 301 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар барилгын компаниуд шамдан ажиллаж байна.
2013 онд 161 айл, 2014 онд 160 айлын орон сууц ашиглалтад ороод байгаа юм. Орон сууцуудыг төр, хувийн хэвшлийн түншлэл болон Төрийн орон сууцны корпорацийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд 2013 онд 8.2 тэрбум, 2014 онд 8.1 тэрбум, 2015 онд 13.4 тэрбум, нийтдээ 31.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Нийтийн орон сууц барих ажилд аймгийн барилга угсралтын 15 компани голлох үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Б.Батхүү
Сэтгэгдлүүд