Улсын үзлэгийг түүврээр давтан явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 22:47:00

Баянхонгор аймаг Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг түүвэр үзүүлэлтээр давтан зохион байгуулахаар болжээ.

Үзлэгт 201 байгууллага хамрагдахаас 200 байгууллага, 2454 төрийн албан хаагч хамрагдан шалгагдаж дүнг нэгтгэн Төв комисст хүргүүлэн, сайн үнэлгээтэй шалгагдсан байна. Мөн 50 байгууллагын дарга, архив бичиг хэргийн ажилтныг шагнаж, хангалтгүй бэлтгэн оролцсон 15 байгууллагын даргад сахилгын шийтгэл ноогдуулаад байгаа аж.

Цаашид авах арга хэмжээний тухай буюу үзлэгийг тусгай үзүүлэлтээр ирэх  сарын 30-ны дотор давтан явуулах захирамж батлагджээ. Мөн архив, албан хэрэг хөтлөлтийн зарим суурь үзүүлэлтүүдийн үр дүнг хангах зорилгоор түүвэр үзүүлэлтийг мөн хугацааны дотор ийнхүү давтан үзлэг явуулахаар шийдвэрлэсэн байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ