Зам тээврийн ослоор амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-19 13:48:38

11 дүгээр сарын 18 бол зам тээврийн ослоор амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх Дэлхийн өдөр байдаг. Үүний хүрээнд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Авто тээврийн газар, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагууд хамтран зам тээврийн ослоор амь үрэгсдэд зориулсан хүндэтгэлийн цувааг хийлээ.

Амь үрэгдэгсдэд болон тэдний  ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж, аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн лам хуврагуудын хамтаар буяны ном хурж, маань хөгжөөсөн байна.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2016 онд 8 хүн зам тээврийн ослоор амь насаа алджээ. Хурд хэтрүүлэн явах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, шөнийн цагаар холын замд гарах  зэрэг нь зам тээврийн ослоор амь үрэгдэгсдийн голлох шалтгаан болдог байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ