Арваннэгдүгээр сарын 22-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-11-22 09:36:05

09.00 цагт Дээрхийн гэгээнтэн Далай багш Монголын оюутан залуустай хийх уулзалт Соёлын төв өргөөнд болно.

09.00 цагт "Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй" сэдэвт онол практикийн бага хурал Багшийн хөгжлийн ордонд болно.

10.00 цагт СТӨ-ний 3 давхарт "Монгол наадам" цогцолбор, Шинжлэх ухааны академи хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

11.00 цагт 61-н гарамд "Жайка - Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд байгуулсан Өвлийн хүлэмжийн "Ургацын баяр" болно.

15.00 цагт Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 76 жилийн ой, Улсын бүртгэлийн ажилтны өдөрт зориулсан Баярын хурал Нийслэлийн иргэний танхимд болно.

Төрийн ордонд

09.30 цагт Улсын Их Хурлын гишүүдэд зориулсан “Төрийн бодлогыг ил тод, олон нийтийн оролцоонд суурилсан болгох нь” сэдэвт семинар Нээлттэй сонсголын танхимд болно.

14.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “В” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ