Ахмадуудаа ачлах санаачилга гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-22 12:52:37

Ийм нэгэн санаачилгыг Дорнод аймгийн Хэрлэн сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Ч.Эрдэнэбат гаргав. Тэрээр Хөлөнбуйр, Баяндун сум болон аймгийн төвийн хэд хэдэн багийн 50 гаруй ахмадыг Улаанбаатар хот дахь “Хандгайт” сувиллын газарт амруулахаар болов.

Ч.Эрдэнэбат Хэрлэн сумын 7 дугаар багаас сонгогдсон төлөөлөгч хэдий ч өөр багийн ахмадуудад ч ачлал үзүүлж, тэдний сувиллын зардал мөнгийг шийдэж өгчээ. Энэ санаачилгаа тэрээр миний зүгээс ахмадуудынхаа эрүүл мэндэд оруулж буй хөрөнгө оруулалт гэж ярьсан.

Сумын хурлын төлөөлөгч Ч.Эрдэнэбатын хувьд Ардчилсан намаас Хэрлэн сумын хуралд сонгогдсон хоёрхон төлөөлөгчийн нэг юм. 

                                                                                      Б.Туяа

Холбоотой мэдээ