Булган аймгийн Могод суманд малын цэцэг өвчин гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-22 15:42:26

Булган аймгийн Могод сумын Үнэгтийн хөндийд оторлон ирсэн Архангай аймгийн Өгийнуур сумын малчин Б.Булган-Очирын хотонд бог малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрлээ.

Могод сумын  Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож тэр хавийн 8 постод 71 хүн ажиллаж байна. Аймгийн засаг дарга, Онцгой байдлын газрын ажлын хэсгийн хамт  нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаад, хорио цээрийн бүсэд ажиллаж байгаа алба хаагчдад  шаардлагатай байгаа 30 хос эсгий гутал, хоол хүнс, түлш шатахуун, бууны сум зэргийг яаралтай олгохоор боллоо. 

Нийт 6573 малд вакцин хийж, малчин Б.Булган-Очирын хотон дахь халдвар авсан бог малыг устгалд оруулаад байна.

Булган аймгийн нутаг дэвсгэрт отрын мал оруулахгүй байх хүсэлтийг Засаг дарга З.Батзориг ажлаа хүлээж авмагцаа ХХАА-н яаманд тавьсан боловч хүсэлтийг нь хүлээж аваагүй юм.

 П.Батням

Холбоотой мэдээ