1400 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх сургалт, үзлэгт хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-24 15:52:31

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас “Уушигны хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд 1451 иргэнийг урьдчилан сэргийлэх сургалт, үзлэгт хамрууллаа.

Дээрх урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдээс 0-5 насны 1019 хүүхдийг их эмчийн үзлэгт хамруулсан байна. Үзлэгийн үеэр эдгээр хүүхдүүдийн 617 буюу 60 хувь нь эрүүл, 242 буюу 24 хувь нь шүдний хорхойтой, 21 хүүхэд буюу 2 хувь нь  гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй, 31 хүүхэд хамар залгиурын үрэвсэлтэй, 108 хүүхэд ханиад шуухинаатай нь тус тус илэрсэн байна. Иймээс нийт цэцэрлэгийн эмч, багш, эцэг эхчүүдэд зөвөлгөө өгч, нэн шаардлагатай хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг авч ажиллажээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ