"Сэлэнгэ лиг-2016" спортын наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-28 13:33:57

Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нэрэмжит “Сэлэнгэ лиг-2016” спортын наадам ирэх сарын 10, 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотын “Аврагч” спорт хорооноо зохион байгуулагдах гэж байна. 

“Сэлэнгэ лиг-2016” спортын наадам нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд энэ удаад 6 дахь жилдээ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нэрэмжит тэмцээн болон зохион байгуулагдах гэж буйгаараа онцлогтой болж байгаа юм.

Тус лиг нь Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Шатар, Теннисийн төрлүүдээр Сэлэнгэ аймгийн оюутан, залуусын дунд насны ангиллаар зохион байгуулагддаг юм. Энэхүү нэрэмжит тэмцээнийг Сэлэнгэ Аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооноос зохион байгуулж байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ