Гэмт хэргийн шинжтэй 26 гомдол мэдээллийг шалгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-30 11:15:39

Авлигатай тэмцэх газар  11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 70 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг түдгэлзүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 67 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 3 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ гэж тус газраас мэдээлэв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ