Өвлийн Олимпод оролцож чадаагүй Оросын тамирчдад нөхөн төлбөр олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр
сарын 8. /ТАСС/. Саяхан Италид болсон Өвлийн Олимпын наадамд оролцож чадаагүй
өмнөх Олимпын аваргуудад 500 мянган рублийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэжээ.
Энэ тухай ОХУ-ын Спортын сайд, Оросын Үндэсний Олимпын хорооны дарга Михаил
Дегтярев мэдэгдлээ.
Эл шийдвэрийн дагуу өвлийн
Олимпод оролцох боломжгүй болсон нийт 116 тамирчинд нөхөн төлбөр олгох
ажээ. “Энэ удаагийн Өвлийн Олимпод оролцож чадаагүй өмнөх Олимпын аваргууд тус
бүр 500 мянган рубль, мөнгөн медальтнууд 350 мянган рубль, хүрэл медальтнууд
250 мянган рубль, оролцогчид 150 мянга рублийн нөхөн төлбөр авна. Жагсаалтад
116 тамирчин багтсан” гэж М.Дегтярев ярилаа.
Италид болсон өвлийн Олимпын
наадамд Оросын нийт 13 тамирчин бие даасан буюу нейтрал статустайгаар ОУОХ-ны
далбаан дор, ганцаарчилсан төрлүүдэд оролцсон юм. Тэднээс уулын цаначин Никита
Филиппов мөнгөн медаль хүртсэн байна.