ОРХОН: Самбо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 350 гаруй тамирчин оролцож байна

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.go
2026-04-26 19:36:10

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын анхны дарга, Монгол Улсад самбо бөхийг үүсгэн хөгжүүлэгчдийн нэг С.Цэвээн агсны нэрэмжит самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо.


Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэхүү тэмцээнийг Орхон аймагт анх удаа зохион байгуулж байна. 


Энэ удаагийн тэмцээн нь үе үеийн самбо бөхийн тамирчдын залгамж холбоог бэхжүүлэх, уг спортыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тэмцээнд 18 жингийн ангиллаар 24 багийн 350 гаруй өсвөрийн тамирчин оролцож, Азийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөж байна.


Тэмцээнийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Монголын Самбо Бөхийн Холбоо болон Орхон аймгийн Самбо бөхийн холбоо хамтран зохион байгуулж байна. Тэмцээний шилдгээр шалгарсан өсвөрийн тамирчдад шагнал гардуулж, Самбо бөхийн холбооноос зарим тамирчин, шүүгч нарт мөн шагнал гардууллаа.