Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-26 12:16:39

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 120 бөхийн барилдаанд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, улсын харцага Э.Ууганбаяр түрүүллээ.

 

Монголын үндэсний бөхийн холбооны мэдээлснээр, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын заан Д.Хүдэрбулга үзүүрлэв.  Их шөвөгт Төв аймгийн Заамар сумын харьяат, аймгийн арслан Л.Даваажамц, Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын заан Б.Бат-Өлзий, улсын заан Б.Батмөнх, улсын начин М.Бямбадорж, аймгийн хурц арслан Б.Очирхүү нар үлдэв.

 

Нийслэлийн Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойд зориулсан “Монгол улсын аварга цолтонд хүндэтгэл” үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр болно.





Холбоотой мэдээ