“Орион” хөлөг амжилттай буулаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-04-11 11:33:57

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 11 /ВВС/. Бүхээгтээ дөрвөн сансрын нисэгч бүхий НАСА-гийн “Орион” сансрын хөлөг Номхон далайн Калифорнийн эрэг орчмын усанд бууснаар сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Сар луу хийсэн анхны нислэг амжилттай дууслаа.


Усан дээр буух ажиллагаа төлөвлөсний дагуу АНУ-ын баруун эргийн цагаар 10-ны өдрийн 17:08 цагт /Гринвичийн цагаар 11-ний өдрийн 00:08 цаг/ явагдсан байна.    


Усан дээр буусны дараа “Орион” багийнхан хиймэл дагуулын холбоогоор аврах багийнхантай холбогдохоор оролдох үед хүндрэл гарсан тул Хьюстон дахь нислэгийг удирдах төвтэй холбоо барьжээ. Гэхдээ усан дээр буух явц төгс сайн явагдсан тул үүнийг “сурах бичигт оруулах хэрэгтэй” гэж НАСА дүгнэлээ.    

Дөрвөн сансрын нисэгчийн биеийн байдал маш сайн байна.


Буух явцыг НАСА агентлагийн YouTube суваг дахь хуудсаар 3 сая гаруй хүн үзжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сансрын нисэгчид үүргээ биелүүлээд эх Дэлхийдээ амжилттай буусан явдалд баяр хүргээд тэднийг Цагаан ордонд урьсан байна. “Буулт төгс сайн боллоо, АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд би туйлын ихээр бахархаж байна. Та бүхнийг Цагаан ордонд тэсэн ядан хүлээж байна. Бид нислэгийг дахин хийнэ, дараагийн алхам бол Ангараг!” гэж Д.Трамп Truth Social сүлжээний хуудсанд бичжээ. 


Холбоотой мэдээ