Такэнори Шимизүг “Хангарьд” одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-12-02 18:35:16

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Такэнори Шимизүг “Хангарьд” одонгоор шагнасныг гардууллаа.

Ноён Такэнори Шимизүг манай улсад ажиллах хугацаандаа нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж ийнхүү нийслэлийн дээд шагналаар шагнахаар шийдвэрлэжээ.
Такэнори Шимизү хэлэхдээ, “ Миний хувьд 1973 оноос хойш Монгол Улстай холбоотой явж ирсэн. Монгол Улсад Элчин сайдаар ажиллахдаа нийслэлийн дэд бүтэц болон боловсролын салбарт багагүй зүйл хийснээрээ  бахархаж явдаг. Миний хийсэн ажлыг үнэлж, дэмжсэн монголчууддаа талархаж байна. Монголчууд Японд болсон газар хөдлөлтийн үеэр  тусламжийн гараа сунгаж байсныг  хэзээ ч мартахгүй” хэмээн онцолсон юм.

 Б.Заяа 

Холбоотой мэдээ