УИХ дахь намын бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-12-05 10:10:33

УИХ-ын шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь хоёр намын бүлэг тус тус хуралдана.

Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдахаар товлоод байна. 

Бүлгүүдийн хувьд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулын төсөл, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслөөр байр сууриа нэгтгэнэ. Мөн өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч хойшлуулсан Хөгжлийн банкны шалгалтын дүгнэлтэй хэлэлцэх магадлалтай юм.

Н.Туяа

 

 

Холбоотой мэдээ