Сансрын хөлгийн  хэмжүүрийн багажны үйлдвэрт мөрдөн байцаагчид зочилжээ 

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-12-05 13:36:59

Оросын  “Союз-2”, “Прогресс-М” ба “Союз-ТМА” сансрын пуужин тээгч хөлгийн хэмжүүрийн багаж хэрэгслийг  нийлүүлдэг  “Российские  космические  системы” /РКС / буюу ”Оросын  сансрын систем”-ийн үйлдвэрт мөрдөн байцаагчид зочилжээ.

Энэ тухай оросын  РЕН ТВ телевизийн сувгаар, хууль хяналтын төлөөлөгчид сансрын пуужингийн хэмжүүрийн багажны үйлдвэрийг  зорих болсон  явдал нь тус байгууллагын РКС /“Российские космические системы”/ үйлдвэрт  нийлүүлдэг бүтээгдэхүүний луйврын асуудалтай холбоотой байсан гэжээ. 

“100 гаруй сая рублийн  хохирлын тухай ярьж буй юм. “Их хэмжээний  онцгой луйврын ”хэргээр  Эрүүгийн  хэрэг үүсгээд байна" хэмээн эх сурвалж уламжилжээ.

Энд  мэдээлж  буйгаар, РКП буюу  Сансрын-пуужингийн хэмжүүрийн багажны үйлдвэрээс  мөрдөн байцаагчид холбогдох бүх баримт бичгүүдийг татан  авчээ.

Энэ 12 дугаар сарын 01-ний өдөр Орос улсад "Прогресс-МС-04" сансрын хөлгийг хөөргөсөн боловч, хөрсний дараа төдийлөн  удалгүй холбоо тасарч, улмаар 190 км өндөрт Тыва улсын нутаг дэвсгэр дээр унасан юм. Уг хөлөг  Олон улсын  сансрын станц руу 2,5 тонн ачаа хүргэх ёстой байсан.

Орос улсын “Роскомос” байгууллагаас энэхүү явдалтай холбогдуулан хийсэн мэдэгдэлд,"Прогресс-МС-04" хөлгийн сүйрэл Олон улсын сансрын станцын үйл ажиллагаа болон тэнд ажиллаж байгаа олон улсын багийн бүрэлдээхүүний амь насанд  нөлөөгүй" хэмээгээд,  сүйрлийн шалтгааныг тодруулахаар мөрдөх ажиллагаа явуулж байгаа тухай уламжилсан.   

А.Огторгуймаа. г.Москва хот. 

Холбоотой мэдээ