Ахмадууд сагсан бөмбөгөөр өрсөлдөж аваргаа тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-11 16:26:41
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Зуунмод хотын Спорт цогцолборт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ахмадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Уг Тэмцээнд 17 багийн 140 гаруй тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.

Тэмцээнд тэргүүн байрыг 50-аас дээш насны эрэгтэй төрөлд Л.Хишигбаяр ахлагчтай “Ахмадын Золбоо 1”-ийн баг тамирчид, дэд байрыг Б.Ганхуяг ахлагчтай “Ахмадын Золбоо 2”-ийн баг тамирчид, 3-р байрыг Хуягбаатар ахлагчтай Зуунмодны баг эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм.

Мөн 50-аас дээш насны эмэгтэй төрөлд 3-р байрыг Д.Сансармаа ахлагтай 88 оны төгсөгчид, Дэд байрыг Ц.Цэрмаа ахлагчтай 91 оны төгсөгчид, Тэргүүн байрыг Отгонцэцэг ахлагчтай 86 оны төгсөгчид тус тус эзэлж шилдгээр шалгарсан байна. Тэмцээний шилдэг тамирчнаар Эрэгтэйчүүдээс “Ахмадын Золбоо 1”-ийн багийн тамирчин Л.Хишигбаяр, Эмэгтэйчүүдээс 86 оны “Stars” багийн тамирчин Г.Отгонцэцэг нар тус тус тодорлоо.

Түүнчлэн энэ жилийн хувьд аймгийн 1986-1988 оны 8-10 ангийн төгсөгчдийн төлөөлөл хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой гэдгийг БТСГ-ын дарга Г.Лхагвасүрэн хэлж байлаа.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ