Яаралтай дуудлагын дийлэнх нь галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-13 12:45:46

Баянхонгор аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй нийт 158 яаралтай дуудлагыг хүлээн авчээ.

Яаралтай дуудлагыг өвчин тус бүрээр ангилвал 61.4% галзуу өвчний эрсдэлд өртсөн, 38% хачигт халдвар, 0.6%-ийг тарваган тахлын хүний өвчний тохиолдлын дуудлага байсан байна. Харин мэрэгчийн дуудлага ирээгүй гэж байна.

Тодруулбал, Галзуугийн эрсдэлд өртсөн 97 тохиолдлыг хяналтад авч урьдчилан сэргийлэх вакцинд хамруулсан байна. Бүрэн тунгаа авсан 93, дутуу тун авсан 4, эзэнтэй нохойд 95 эзэнгүй нохойд 2 хүн уруулжээ. Харин Баянхонгор сум, Өлзийт, Эрдэнэцогт, Баянговь, Баян-Өндөр, Жинст, Шинэжинст, Шаргалжуут сумаас хачигт халдварын сэжигтэй 60 тохиолдол бүртгэгдсэнээс тус тус тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр баталгаажсан байна.

Тарваган тахлын дархлаажуулалтыг тарваган тахлын голомт бүхий 16 суманд 5434 хүн тун, боом өвчний дархлаажуулалтыг Баян-Овоо, Баянхонгор сум, Өлзийт, Эрдэнэцогт сумын эрсдэлт бүлгийн 592 хүнд 1000 хүн/тун хийж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлжээ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ