Москва хотын “Чанартай боловсрол” төв ЕБС-ийн сурагчдаас Оросын түүхээр шалгалт авна
МОНГОЛЫН МЭДЭЭЕБС-иудын сурагчдаас Оросын түүхийн хичээлээр шалгалт авах гэж байгаа тухай Москва хотын Боловсролын газрын хэвлэлийн албанаас уламжлав.
Москвагийн “Чанартай боловсрол” бүртгэл мэдээллийн порталаар дамжуулж уг шалгалтыг зохион байгуулах аж. Харин шалгалтын дүнг сургуулийн хүсэлтийн дагуу системд хадгалж үлдээх аж. Сурагчид Оросын ард түмний түүхэн ялалтыг XII зуунаас 1990-ээд он хүртэл үндсэн гурван үед хуваан мэдлэг оюунаа шалгуулах гэнэ. Өсвөр үеийнхэн Оросын түүхийн гол үйл явдлууд хэзээ болж өнгөрснийг он, сар, өдөртэй нь мэдэхээс гадна, суут хүмүүсийн нэр, түүхэн гол үйл явдлуудын түлхүүр үгийг ч тодорхойлж чаддаг байх ёстой аж. Мөн түүхэн үйл явдлын шалтгаан, үр дагваруудыг тодорхойлж, тэмдэглэлт үйл явдлууд болон хувь хүмүүст хандах өөрийн байр суурийн талаар тайлбар хийх юм.
Сурагчдад аливаа нэг чөлөөт сэдэвт дүн шинжилгээ хийх даалгавар өгөх бөгөөд шалгалтын асуултыг Оросын шинжлэх ухааны академи, Москвагийн багшийн их сургууль болон Москва хотын түүх, нийгмийн ухааны багш нарын холбооны мэргэжилтнүүд боловсруулжээ.
Москва хот. А.Огторгуймаа