Ирэх онд 476 арга хэмжээг 31,8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-18 13:21:20
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймаг ирэх оны аймаг орон нутгийн үндсэн чиглэлдээ нийт 139 зорилт 476 арга хэмжээг 31,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тусгасан гэдгийг Төв аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Э.Саран-Эрдэнэ онцоллоо.

Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаар Төв аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх ирэх оны үндсэн чиглэлийг батлав.

Үндсэн чиглэлд 2017 оныг “Ажилтай орлоготой иргэн” уриатай жил болгон зарласан бөгөөд аймгийн бүхий л салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах замаар хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, бүтээн байгуулалтын ажлуудыг чанартай гүйцэтгэх, жижиг дунд үйлдвэрлэл болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зэрэг ажлыг голлон тусгасан талаар аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Э.Саран-Эрдэнэ дурдсан юм. 

Түүнчлэн төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж, эдийн загийн өсөлтийг хангах зорилгын хүрээнд салбар бүрийг хөгжлийн шинэ түвшинд хүрэхээр нөлөөлж ажиллана гэдгийг онцлон хэлсэн юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ