Завханы мод маш сайн хатуулагтай байдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы “Ойн баялаг” ХХК жилдээ 150 сая орчим төгрөгний бүтээгдэхүүн борлуулж дотоод гадаадад бүтээгдэхүүнээ гаргаж байна.
Тус компани 30 аад жилийн түүхтэй. Жилдээ 200-300 метр куб модоор бүтээгдэхүүнээ хийдэг аж. Эдний бүтээгдэхүүний онцлог нь цэвэр хар мод буюу шинэсээр тавилга үйлдвэрлэдэг юм. Түүхий эд, материалаа өөрийн аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Идэр сумдаас нийлүүлдэг. Өнөөдрийн байдлаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Өнгөрсөн жилээс эхлэн цэвэр модон канад барилгыг орон нутагтаа барьж эхэлжээ. Одоогийн байдлаар 11 барилгыг захиалагчиддаа хүлээлгэн өгчээ. Өнгөрч буй оноо их амжилтаар үдэж буй тус компани хэрэглэгчиддээ хөнгөлөлт урамшуулал зарлаад буй аж.
Модон эдлэл үйлдвэрлэдэг олон үйлдвэр Монголд бий хэдий ч манайд олон давуу тал байдаг. Тухайлбал Завханы модыг бусад аймгийн модтой харьцуулахад маш сайн хатуулагтай, мебель тавилга хийхэд чанарын шаардлагад нийцдэг. Бид 2005-2006 онд хуучин уламжлал болсон модон тавилгаа Голланд улс руу экспортолж үзсэн. Одоогийн байдлаар жилдээ багагүй модон тавилгыг экспортолж байна хэмээн тус компаний захирал С.Дашдорж мэдээллээ.
Б.Мягмарсүрэн