Отроор 50 гаруй мянган толгой мал өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-20 14:43:52

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт хөрш Дундговь, Говьсүмбэр, Төв аймгийн Баян сумаас их хэмжээний толгой мал отроор иржээ.

Энэ талаар аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболдоос тодруулахад “Жилийн эцсийн мал тооллогын ажлаар сумдаар яваад ирлээ. Удахгүй тооллогын нэгдсэн дүн гарна.

Харин зарим суманд гадны аймаг, сумын оторчдын мал их хэмжээгээр өвөлжиж байна. Тухайлбал, Айраг сумын Нүдэн багт нутгийн малчдынх нь малын тооноос хэтэрсэн отрын мал ороод ирж. Барагцаагаар 50 гаруй мянган мал байна.

Отрын малыг сумын нутгийн гүн рүү оруулахгүйгээр зах нутгаар өвөлжүүлж, дахин отрын мал оруулахгүй байх талаас нь анхаарч ажиллах тухай зөвлөмж, чиглэл өгсөн. Хэдийгээр  тус суманд цас багатай, хүйтний эрч харьцангуй сулавтар байгаа ч олон малын хөлд бэлчээр сүйдэж өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй" хэмээн ярив.  

Х.Эрдэнэбулган      

Холбоотой мэдээ