Хэсгийн цагдаа нар эргүүлийн авто машинтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-30 23:26:02

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан хотын алслагдсан гэр хороолол болох Тосгоны 1-3 багийн хэсгийн цагдаа нарт автомашин, аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасагт зөөврийн пост машиныг Дархан сумын ГХУСАЗЗ-ийн "Амгалан Дархан-2" хөтөлбөрийн хүрээнд хүлээлгэж өгөв.

Цагдаагийн авто машиныг хүлээлгэж өгөх ёслолд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Засаг дарга Б.Азжаргал нар оролцож сумын ЗДТГ болон Цагдаагийн газраас иргэдтэй хийсэн уулзалтын үеэр гарсан санал санаачлага бодит ажил хэрэг болж байгааг дурдаад хотоос алслагсан гэр хороололд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд эдгээр авто машинууд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж онцлов.

Тус сумын ГХУСАЗЗ-өөс өнгөрсөн жил гэр хорооллын багуудын хэсгийн байцаагч нарт ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг нь нэмэгдүүлж цагдаагийн байгууллагын шуурхай байдлыг хангах зорилгоор “Саната-5” маркийн гурван авто машиныг худалдан авах хөрөнгийг нь шийдвэрлэж өгч байжээ.

                                                                                                                                                   Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ