Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөж ажилласан байгууллагыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-02 14:13:31
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн ЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөнд  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулан ажилласан”  байгууллагуудыг шагнаж урамшууллаа.

Шилдэг байгууллагаар “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК, “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэт” цогцолбор сургууль, “Хүүхэд залуучуудын театр” шалгарчээ.  “Аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр”-ийг хоёр жил тутам байгуулдаг бөгөөд 2015-2016 оны хэлэлцээрийг оны эхэнд ийнхүү дүгнэлээ. Эл  хэлэлцээр нь 7 бүлэг 12 зүйл 60 орчим заалттай бөгөөд 89.3 хувьтай биелсэн байна. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ