Сүхбаатар аймгийн засаг дарга 240 орчим хүнд бэлэг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-02 15:15:04

Сүхбаатар аймгийн засаг дарга З. Энхтөр баярын өдөр буюу  12 сарын 31-ний өдөр ажил үүргээ  гүйцэтгэж буй албан хаагчиддаа таларал илэрхийлээд, өвлийн өвгөний хамтаар өөрийн гарын бэлгээ гардуулан өглөө.

Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож буй эмч эмнэлгийн ажилтнууд, эмнэлэгийн бүх тасаг нэгжид  хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд, аймаг орон нутгийнхаа ард иргэдийн амар тайван, аюулгүй байдлын төлөө зогсож байдаг цагдаа, онцгой байдлын газрын алба хаагчид, мөн аймгийнхаа гал голомтыг сахин ажиллаж буй  дулааны станц болон уурын зуухны галч, ээлжийн жижүүрүүд, Баруун-Урт сумын 2-р багийн зорилтот бүлгийн гурван өрхийн найман хүүхэд гээд нийт 240 орчим хүнд хувийн бэлгээ гардууллаа.

Аймгийн засаг дарга нарын сарын цалин нэг сая төгрөг байдаг. Сүхбаатар аймгийн засаг дарга бүрэн эрхийнхээ хугацаанд буюу дөрвөн  жилийн турш цалингүй ажиллаж, цалингаараа тусгай сан үүсгэн хуримтлагдсан мөнгөөрөө тэмдэглэлт баяр ёслолоор болон шаардлагатай тохиолдолд ард иргэддээ зарцуулж, хүмүүсийг ийнхүү баярлуулж байхаар болжээ. Эхний удаад шинэ оны босгон дээр хоёр сарынхаа цалингаар 240 орчим хүнийг баярлууллаа. Дараагийн ээлжинд ахмад настнууд, зорилтот бүлгийнхэн рүү энэхүү үйл ажиллагаагаа чиглүүлэх юм. 

Т. Одончимэг

Холбоотой мэдээ