Сүхбаатар аймгийн хэмжээнд ноцтой гамшиг ослын дуудлагагүй өнгөрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-02 18:04:20

Шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд болзошгүй эрсдээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Аймгийн Онцгой комиссын ээлжилт хуралдааныг хийн үүрэг чиглэл өгөн  “Онцгой комиссын хариуцлагтай жижүүр ажиллуулах тухай “Аймгийн Засаг даргын 2016 оны А/416 дугаар захирамж гарч баярын амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.  

Баяр амралтын өдрүүдэд гал түймрийн зөрчил нэг гарсан. Аймгийн эрүүл мэндийн газарт баяр амралтын өдрүүдэд нийт 269 дуудлага ирсэн. Үүнээс ямар нэг хүндрэлтэй ноцтой  дуудлага байхгүй. АНЭ-т Баярын өдөр буюу 31-нд шинээр хүүхэд мэндлээгүй, харин 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө гурван хүүхэд шинээр мэндэллээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан хугацаанд аймгийн хэмжээнд ноцтой гамшиг ослын дуудлагагүй цаг агаарын байдал хэвийн тайван, сайхан он гарлаа. Анх удаа онцгой комиссын хариуцлагатай жижүүрийг ажиллуулсан нь үр дүнтэй байлаа  хэмээн аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т. Энхбаатар хэллээ.

Сүхбаатар аймгийн  агентлаг албадаас нийт 355 ажилтан албан хаагчид, сумдад 26 ажилтан албан хаагчид нийт 381 албан хаагч шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэсэн байна.

Аймгийн онцгой комиссын хариуцлагатай жижүүрээр нийт онцгой комиссын 10 гишүүн ажилласан байна. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Аймгийн дулаан хангамж, Нэгдсэн эмнэлэг, Эрчим хүчний мөн сумдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан ба жижүүрийн үүрэг гүйцэтгэж буй бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлтэд байнгын хяналт шалгалтыг хийжээ. Мөн аймгийн 13 сумдын Тамгын газарт хариуцлагатай жижүүрийн  үүрэг гүйцэтгэж буй бүрэлдэхүүнтэй нийт 52 удаа холбоонд орж цагийн байдлын талаар мэдээ мэдээлэл авч үүрэг чиглэл өгөн ажилласан байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ