Хяналтын постуудаа татан буулгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-04 14:26:22
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар цэцэг өвчний хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор байгуулсан хяналтын постуудыг татан буулгаснаа мэдэгдлээ.

Хяналтын постыг Булган, Сэлэнгэ аймагтай хил залгаа хэсэгт гаргасан байсан юм. Тодруулбал, хонины цэцэг өвчин гарсан Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Дархан-Уул аймгийн Хонгор, Булган аймгийн Могод, Гурванбулаг, Орхон сумдад хяналтын байнгын пост ажиллуулж байсан бөгөөд өвчний голомттой хэсэгт вакцинжуулалт хийгээд 14 хоног өнгөрсөн тул ийнхүү татан буулгасан байна.

Орхон аймагт гуравдугаар сард вакцинжуулалт эхэлнэ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ