0-5 насны хүүхдүүдийн дунд томуугийн дэгдэлт нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-04 18:01:06
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн хэмжээнд өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар 103 мянган хүн амбулаториор үйлчлүүлсний 4.85 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдсон бөгөөд 0-5 насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг Төв аймгийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт дөрвөн мянган хүн амбулаториор үйлчлүүлсний долоон хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдсон бөгөөд яаралтай түргэн тусламжийн дуудлагаар нийт 421 хүн үзүүлснээс 27 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байдалтай байгаагаас харахад томуугийн дэгдэгт нэмэгдэх хандлагатай байна гэдгийг албаныхан онцолсон юм.

Иймд томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах зорилгоор Төв аймгийн Засаг даргын 731-аар захирамжаар шинээр Яаралтай түргэн тусламжийн гурван авто машиныг нэмж гаргасан байна. Мөн Төв аймгийн Зуунмод сумын Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн томуу өвчний дэгдэгтийг бууртал гэрийн идэвхтэй эргэлтийг тогтмол зохион байгуулж байхаар болсон байна. Энэ хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын ӨЭМТөвийн эмч нар энэ сарын хоёрноос эхлэн зургаан багийн 0-5 насны хүүхдүүдийг баг тус бүрээр гэрт нь хүрч оншилгоо үйлчилгээ үзүүлж эхэлсэн гэдгийг зуравдугаар багийн өрхийн эмч Х.Надмид тайлбарлав.

Эхний өдөр 0-5 насны 79 хүүхэд үзсэнээс томуу томуу төст өвчнөөр 23, хатгаагаар нэг хүүхэд оношлогдож бусад анхан шатны томуугийн шинжтэй хүүхдүүдэд зөвлөгөө өгч ажиллаж байгаа гэв.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ