Ховдод хамгийн олон малтай нь Манхан сум

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-05 09:47:02

Мал тооллогын урьдчилсан дүнгээр Ховд аймаг 3280,6  мянган толгой мал тоолуулсаны дотор тэмээ 23906, адуу 122693 үхэр 182142, хонь 1266041, ямаа 1685858 толгой мал тус тус тоолууллаа.

Малыг урьд онтой харьцуулахад 375,1 мянган толгойгоор буюу 12,9 хувиар 5 төрөлдөө өссөн дүн гарч байна. Хамгийн олон мал тоолуулсан сумдаар Манхан 300,4, Чандмань сум 280,5, Дарви 253,9 мянган мал тоолууллаа. Малыг өсөлтөөр нь авч үзвэл Манхан сум 37,1, Мөст 34,4, Дарви сум 35,7 мянган толгойгоор өсгөж, хамгийн их малаа өсгөсөн сумдын тоонд орж байна.

Аймагтаа хамгийн олон мал тоолуулсан малчдаар Цэцэг сум А.Амархүү 446 тэмээ,  Буянт сум Д.Отгонням 420 адуу, М.Энхамгалан 423 үхэр, Эрдэнэбүрэн сум Н.Олонбаяр 2022 хонь, Чандмань сум П.Эрдэнэбилэг 1300 ямаа тооллуулж аймагтаа тэргүүлж байна.

1000 ба түүнээс дээш толгой мал тоолуулсан малчдын тоо 483 хүрч, урьд оны мөн үеийнхээс 90 гаруй малчин шинээр төрсөн байна. Хамгийн олон мянгат малчидтай сум Эрдэнэбүрэн 71, Дарви 67, Чандмань 63 мянган малчинтай сумаар тэргүүлж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ