Дэлхийн дээд амжилтуудыг хүчингүй болгох гэсэн санааг шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2017-01-05 10:47:28

МОСКВА./TASS/. Өндрийн харайлтын дэлхийн дээд амжилтын эзэн бөгөөд одоо Болгарын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Стефка Костадинова хөнгөн атлетикийн спортод тогтоосон дэлхийн дээд амжилтуудыг хүчингүй болгоё гэсэн саналыг шүүмжиллээ.

Өдгөө 51 настай Костадинова ярихдаа “дэлхийн дээд амжилтуудыг хүчингүй болгоё гэсэн санаа бол хий хоосон, буруу бодол санаа юм. Сэргээшийн эсрэг арга хэмжээг чангатгаж байгаа нь урьд өмнө нь болоод өнгөрсөн зүйлүүдийг үгүйсгэх шалтгаан биш” гэжээ. 1987 онд Стефка Костадиновагийн 2 м 9 см-ийн өндөрт харайж тогтоосон дэлхийн дээд амжилтыг  өнөөг хүртэл хэн ч эвдэж чадаагүй байгаа юм.  

Хэдхэн хоногийн өмнө Олон улсын спортын хэвлэлүүдийн холбооны /AIPS/ тэргүүн Жанни Мерло Олон улсын Хөнгөн атлетикийн холбооны /IAAF/ ерөнхийлөгч Себастьян Коу-д захидал илгээж “олимпын аваргууд сэргээш хэрэглэсэн тохиолдлууд олонтоо гарах болсныг” дурдаад “хөнгөн атлетикийн спортод шинэ эринийг эхлүүлэх хэрэгтэй” гэсэн санааг дэвшүүлжээ.  

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ