“Эрдэнэт Бага Олимп” наадмын тэргүүн байранд “Уурхайчин” баг орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 18:17:45

Энэ сарын наймнаас аравны хооронд зохион байгуулагдсан “Эрдэнэт Бага олимп 2015” тэмцээний шилдгээр “Уурхайчин” баг тодорлоо.

Нийт 22 багийн 1500 орчим тамирчин оролцсон уг наадам өрсөлдөөн ихтэй болсон гэж зохион байгуулагчид нь онцолсон юм. Багийн дүнгээрээ тэргүүн байранд орсон “Уурхайчин” баг таван сая төгрөгөөр шагнууллаа. Тэд сагс, гар бөмбөг, үндэсний бөх, жудо, хөл бөмбөг, марафон, ширээний теннис зэрэг спортын есөн төрөлд амжилттай оролцжээ.

“Бага Олимпоос Их Олимпын Оргил өөд” гэсэн уриатай уг наадам дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдана. Энэ удаагийн наадмын дэд байранд “Согоот” баг, гуравдугаар байранд “Хүрэнбулаг” баг орлоо.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ