“Цодгор хүү” тэмцээний аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙМонгол Улсын аварга, спортын мастер Н.Төрбат агсны нэрэмжит Өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах “Цодгор хүү” тэмцээн энэ сарын 5,6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа.
Оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг уг тэмцээнд 11 сумын сургууль, цэцэрлэгийн 5-17 насны 210 хүүхэд өрсөлдсөнөөс 56 хүүхэд шагналт байранд шалгарсан байна.
Үүнээс багийн дүнгээр Д.Адъяасүрэн багштай Бор-Өндөр сумын "Тэмүүлэл" клуб тэргүүн байр, Э.Банзрагч багштай Хэрлэн 1-р сургуулийн "Цод мад" клуб дэд байр, Д.Энхбаяр дасгалжуулагчтай Бэрх хотын "Идэрхүү" клуб удаах байруудыг тус тус эзэлсэн бөгөөд эхний байрт шалгарсан тамирчид энэ сарын 25,26-нд зохиогдох “Цодгор хүү” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авчээ.
Тэмцээнийг аймгийн Биеийн тамир спортын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Аймгийн шатрын зөвлөл хамтран зохион байгуулсан аж.
Д.Одонтунгалаг