Завханд хөдөлмөрийн насны хүн ам өсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-07 17:14:02

Завхан аймагт сүүлийн жилүүдэд хүн ам буурч байгаа боловч хөдөлмөрийн насны хүн ам өсөх хандлагатай байна.

Өнөөдөр тус аймаг нийт 72.6 мянган хүн амтай. Нийт хүн амын 49,9 хувь нь эрэгтэй, 50,1 хувь нь эмэгтэйчүүд, харин 31,4 хувь нь 16 хүртэл насны хүүхэд байна. Нас  баралтын  тухайд тогтвортой, өсөлт бууралт ажиглагдахгүй байгаа бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд 2546 хүн нас барсан байна.

Харин нийт өрхийн 22,8 хувь нь аймгийн  төвд, 20,6 хувь нь сумын төвд, 56,6 хувь нь хөдөөд оршин сууж  байна. Өнөөдөр тус аймагт ажилгүйдлийн түвшин 18,2 хувь байна. Бусад аймгуудтай харьцуулахад 21-д эрэмбэлэгджээ. Аймаг сумын төвд ажлын байр байхгүйгээс төв суурин газар руу шилжих хөдөлгөөн ихэссэн байна.

Мөн гэрлэлт нэмэгдсэн хэдий ч, гэр бүл цуцлалт ихсэх хандлагатай байгаа нь гэр бүлийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй  байсаар байна. Харин  хөдөлмөрийн насны хүн амын тоо өсч байгаа нь ажиллах хүчний хангалттай нөөц бий болоод байгаад дүгнэлт хийж ажлын байрыг дорвитой нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгааг албаныхан дуулгав.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ