“Тогтвортой хөгжлийн боловсрол" төсөлд өсвөр насныхныг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-09 11:16:28

Архангай аймагт “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл хэрэгжихээр болсон. 

"Тогтвортой хөгжлийн боловсрол"-ыг улсын хэмжээнд ЕБС-ийн системд нэвтрүүлж, тогтвортой ба ногоон хөгжлийн таатай орчныг бүрдүүлэхээр зорьж байгаа аж.

Төслийн хэрэгжилтийг үр дүнтэй болгох гол масс нь 25 хүртэлх насны залуучууд. Тэд өсвөр наснаасаа эхлэн байгаль, эх дэлхийгээ хамгаалах, хэмнэлттэй амьдрах мэдлэгийг олж авснаар 2030 он гэхэд төсөл хэрэгжүүлэгчдийн хүлээж байсан үр дүн бүрэн харагдана гэж үзэж байгаа юм байна.

ЕБС-ийг сонгон хэрэгжүүлж байгаа учраас тогтвортой хөгжлийн боловсролыг олгох багш нар сургалтанд хамрагдсанаар илүү үр дүнд хүрнэ гэж үзэн багш нарыг хамруулан тогтвортой хөгжлийн боловсролын талаарх мэдлэг олгох сургальт явуулжээ.

Тус төсөл одоо болон ирээдүй үеийнхээ төлөө байгаль орчинд хор хөнөөл багатай, ногоон эдийн засагт баримжаалсан, шударга нийгмийг байгуулахад чиглэсэн шийдвэр гаргаж, үйлдэл хийж сурахад шаардлагатай мэдлэг, чадвар, хандлага, үнэт зүйлийг хүн бүрт бий болгоход зорьдог аж.

              Л.Булган

Холбоотой мэдээ