Чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-16 11:36:36

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Хэлэлцэх асуудлын дараалалд байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд чинь өчигдрийн хэлэлцдэг архи тамхины тухай асуудал мөн үү" гэхэд хуралдааныг даргалагч өөр хуулийн төсөл гэсэн хариулт өглөө.

Үүний дараагаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Одоо 10:30 минут болж байна. Эрх баригчид яагаад хуралдаа ирдэггүй юм бэ. Бүтэн 1 цаг 30 минут хүлээлээ. Ахмад гишүүн Дэмбэрэлээс  ичээч. Нойроо дийлээч” хэмээн гишүүдийг хуралдаа ирж суухыг сануулав.

Гишүүдээс өөр ямар нэг санал гараагүй тул Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Өнөөдрийн хуралдаанаар нийт 14 асуудал хэлэлцэх ба үдээс хойш Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ