Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-01-14 09:08:20

Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарахыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс  анхаарууллаа.

Энэ сарын 15, 18-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 16, 17-нд ихэнх нутгаар цас орж,  цасан шуурга шуурна. Салхи 15-нд  баруун аймгуудын нутгаар, 16-17-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч  Увс нуур болон Дархадын хотгор,   Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус,  Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.  

Холбоотой мэдээ