Цоохор ирвэсийг хамгаалах асуудлыг хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНКАТМАНДУ. /Prensa Latina/. Цоохор ирвэс нутаг дэвсгэрт нь идээшин амьдардаг 12 улсын сайд нар, мэргэжилтнүүд устаж үгүй болохын ирмэгт тулсан энэ амьтныг хамгаалах асуудлыг нэгдүгээр сарын 19-20-нд Балбын нийслэл Катманду хотод хэлэлцэнэ.
Албаны ёсны мэдээнээс үзвэл, дэлхийн хэмжээнд 3500-7000 цоохор ирвэс байна.
Цоохор ирвэс нь далайн түвшнээс дээш 3000 орчим м-ийн өндөр уулархаг газарт амьдардаг ажээ.
Балба, Энэтхэг, Орос, Монгол болон Афганистан зэрэг улсад идээшин амьдардаг газарт нь хүмүүс оршин суух болсон, мөн уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал цоохор ирвэсийн амьдрах орчинд ихээхэн аюул учруулж байна.
Г.Доржханд