2016 онд 641808 жолооч хууль зөрчсөн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-18 08:58:29

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гаргасан мэдээгээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг өнгөрсөн 2016 онд 641808 жолооч, 21 хуулийн этгээд зөрчсөн мэдээ байна.

Үүнээс зөрчлийн шинж байдлыг нь харгалзан 30017 иргэнд торгууль ногдуулж, тэдний жолоодох эрхийг хасчээ. Согтууруулах ундаа хэрэглэснээс болж, гэмт хэрэг, зөрчилд 87356 иргэн холбогдож, саатуулагджээ. Эдгээр иргэдийн 52450 нь нийслэлийнх бол 34906 нь орон нутгийнх байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ