Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-16 18:58:44

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминыг өнөөдөр /2015.10.16/ хүлээн авч уулзав.

Байнгын хорооны дарга Д.Батцогт ноён Элчин сайд Син Хайминтай уулзаж буйдаа талархал илэрхийлээд манай байнгын хороонд харьяалагддаг нийгмийн салбаруудад БНХАУ-ын буцалтгүй тусламж, дэмжлэг байнга байсаар байгаад сэтгэл өндөр байдаг гэлээ. Мөн тэрээр Ховд аймагт хийгдэж байгаа Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа. Учир нь эмнэлгийн барилга хуучирсан, хүрэлцээ муугаас болж байгаа юм. Эмнэлгийн шинэ барилгыг БНХАУ-ын санхүүжилтээр барихаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн. Үүнд Элчин сайд таныг хүчин чармайлт гаргаж, анхааран ажиллахыг хүсье хэмээв.

Ноён Син Хаймин Байнгын хорооны дарга Д.Батцогтыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, энэ асуудлаар өөрийн талын холбогдох хүмүүстэй ярилцаад танай холбогдох байгууллагуудад эргэж мэдээлэл өгөх болно гэлээ.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт хэлэхдээ, миний бие “Махны холбоо”-ны тэргүүний хувьд БНХАУ-д мах экспортлох асуудлаар мэдээлэл өгч, бүхий л чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ