Авлигатай тэмцэх газрын сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 11:39:54

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар А.Батхуягаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллалаа. 

Ажлын хэсгийнхэн аймгийн хэмжээнд мэдүүлэг гаргагч 350 гаруй албан тушаалтан, мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 62 албан тушаалтныг хамруулсан сургалтыг аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ- ын Хууль зүйн хэлтэс хамтран  зохион байгууллаа.

“Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл мэдлэгийг сургалтаар өгсөн байна. Мөн мэдүүлгийн бүрдүүлэлтийн програм  хангамж, цахим бүрдүүлэлт, мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, зөвлөмж өгч ажиллажээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ