Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх боломж бүрдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-02 17:51:44

Завханы төрийн байгууллагууд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг үр дүнтэй бодит ажил болгож байна.

Тодруулбал аймгийн төв Улиастай сумын 58 төрийн байгууллага иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг батлан хэрэгжүүлж иргэдийг угтах үйлчилгээг шинээр бий болгожээ. Мөн байгууллага бүр өөрсдийн жилийн ажлын тайлан, төсөв санхүүгийн ил тод байдлыг олон нийтэд долоо хоног бүр нээлттэй мэдээлэх самбарыг байршуулжээ. Зарим байгууллагууд нь сар улирлаар тайлан мэдээллээ гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрийн байгууллагын цахим хаягт мэдээллэдэг ажээ.

Түүнчлэн зарим байгууллагууд төрийн үйлчилгээний ажлыг түргэн шуурхай чирэгдэлгүй үзүүлэхээр байгууллагын байрныхаа нэг давхарыг иргэдэд нээлттэй үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний газар болгоод буй юм. Тухайлбал аймгийн Нийгмийн даатгалын газар нь байцаагч, архивч, мэдээллийн ажилтнуудаа нэг давхарт, нэг танхимаас нэгэн зэрэг үйлчилгээ үзүүлдэг болгожээ. Энэ нь иргэдийг олон давхар, өрөө дамжин цаг алддаг байдлыг нь хөнгөвчилж өгсөн байна. Түүнчлэн Идэр Яруу, Сантмаргаз, Их-Уул гэхчлэн 16 сумын ЗДТГ өөрсдийн ил тод байдлын мэдээллийн самбартай болжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ