Монголбанк НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр шилжүүлж дуусгана гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-02-02 19:00:01

Монголбанк НӨАТ-ын буцаан олголтыг харилцагчдын дансруу шилжүүлж байна.

Монголбанк НӨАТ-ын урамшууллын гүйлгээг Татварын Ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн банкууд дахь харилцагч тус бүрийн данс руу шилжүүлэх ажлыг өнөөдрийн 13:00 цагаас эхлэн гүйцэтгэж байна. Төлбөр тооцоог өнөөдөр шөнөдөө гүйцэтгэж дуусгахаар ажиллаж байгааг Төвбанкнаас мэдээллээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ