Хятадын эдийн засгийн өсөлт удааширчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-10-19 13:48:42

БЭЭЖИН. /BBC/. Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац энэ оны гуравдугаар сард зургаан жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч буурчээ. Энэ тухай тус улсын ДНБ-ий өсөлтийн талаарх өнөөдөр нийтлэгдсэн статистик мэдээнд дурдсан байна.

Энэ оны 7-9 дүгээр сарын хугацаанд Хятадын ДНБ 6.9 хувиар өссөн нь ажиглагчдын урьдчилан таамаглаж байснаас бага зэргээр өссөн үзүүлэлт юм. Урьд нь ДНБ 6.8 хувиар өснө гэж урьдчилан таамаглаж байв.

Дээрх үзүүлэлт нь ДНБ-ий өсөлт 6.2 хувьтай байсан 2009 оны нэгдүгээр улирлаас хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац аажмаар удааширсаар байгаа юм. 2010 онд тус улсын ДНБ-ий өсөлт 10.4 хувьтай байсан бол 2011 онд 9.2 хувь, 2012 онд 7.8 хувь болж буурчээ. 2013 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац 7.7 хувьтай байсан бол өнгөрсөн онд 7.3 хувьтай байв.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ