Монголын дипломат ажилтнуудын Үндэсний холбоо байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМТөрийн болон дипломат албанд 40 шахам жил тасралтгүй ажиллаж, олсон туршлага, судалгаандаа суурилан "Монголын дипломатч ажилтнуудын үндэсний холбоо"- үүсгэн байгуулж буйгаа ахмад дипломатч тус холбооны тэргүүн Ж.Чулуунхүү зарлав.
Тус холбооны үндсэн зорилго нь Монголын дипломат ажилтнуудын үзэл бодол, сонирхол, эрх ашгийг хамгаалах, тэдний мэдлэг боловсрол, дипломат албаны арвин туршлагыг нийтийн хүртээл болгох, гадаад улс гүрнүүдийн ижил зорилго, чиг үүрэгтэй байгууллагуудтай шууд хамтран ажиллахад оршиж байгаа аж.
Холбооны удирдах зөвлөлийг ахмад дипломатч, Онц бөгөөд, Бүрэн Эрхт элчин, доктор Л.Мундагбаатар, залуу дипломатч, Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Я.Ариунболд, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар мэргэшсэн, инженер, эдийн засагч Э.Цэрэнчимэд, Олон улсын судлаач, доктор Ч.Гандулам, Ж.Чулуунхүү нарын бүрэлдэхүүнтэй байхаар сонгож батлав.
Одоогоор тус холбооныхон шинээр гадаадын ЭСЯ-нд томилогдоод байгаа 10 гаруй ажилтан, жолооч, тэдний ар гэрийнхэнд дипломат ёс, үйлчилгээний талаар сургалт явуулж байна.
Ж.Болор